“ERASMUS +” scholarship

         Европын Холбооны “Erasmus+ International Credit Mobility” тэтгэлэгт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь уг тэтгэлэгт төслийн хүрээнд Турк улсын METU Middle East Technical University их сургуульд 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд солилцооны хөтөлбөрт оройн бакалаварын оюутан залуусыг сонгон суралцуулж байгаа билээ.

       Түүнээс гадна уг төсөл хөтөлбөрийн хүрээнд ХИС-ийн харъяа Эрдмийн сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Нармандах нь эдүгээ Турк улсын METU Middle East Technical University их сургуульд урилгаар хичээл зааж түүний зэрэгцээ монголын түүх, соёлын сэдвээр лекц уншиж байгаа билээ. Энэ талаарх фотоо мэдээгээ та бүхэнд толилуулъя.

13164383_10209116672135085_3764187738011911151_n (2)13178055_10209116671655073_8458370462969436629_n (1)13217551_10209140760777286_4057234981969462768_o