Төгсөгчид
Эрдмийн сургуулийн магистр, докторын сургалтад Монгол Улсын болон Англи, Америк, Хятад, Түрк, ОХУ, Киргизстан, Япон, Солонгос, Унгар, Казахстан, Пакистан зэрэг гадаад улсын нийт 8000 гаруй хүн хамрагдан суралцаж төгссөн байна. Тэднээс 140 нь докторын зэрэг хамгаалж, олон арван гавъяатууд, алдар цуутай хүмүүс, төр, нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны салбарын анхдагчид, манлайлагчид төрсөн билээ
2004 оноос дээд боловсролтой хүмүүст зориулсан бакалаврын эрчимжүүлсэн сургалтыг явуулж эхэлснээс хойш гадаад хэлний орчуулагч, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, маркетингийн менежмент, хүний нөөцийн менежмент мэргэжлээр 2000 гаруй хүн суралцан төгссөн байна.